본문으로 가기 주메뉴로 가기 카피라이트로 가기

Эмнэлгийн тоног төхөөрөмж

Үндэсний эрүүл мэндийн даатгалын газрын харъяа Илсан эмнэлэг нь Da Vinci Xi мэс заслын робот аппарат болон IMRT LINAC, MRI, CT, ESWL зэрэг
анагаах ухааны салбарын хамгийн орчин үеийн техник, технологиор бүрэн тоноглогдсон орчинд үйл ажиллагаа явуулж байна.
  • Hybrid_Angio

    Philips компанийн хамгийн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан 20 инчийн илрүүлэгчтэй Azurion FD 20/10 ангиографийн аппарат. Энэ төхөөрөмж судасны эмгэгийг оношилоод зогсохгүй зүрх болон тархи судасны тогтолцооны мэс засал, эмчилгээнд шаардлагатай дүрс оношилгоо өндөр нарийвчлалтайгаар хийж, эмчлэх боломж олгодог.

  • O-Arm & Navigation
    (O-arm imaging system with navigation system)

    O-Arm нь CT аппарат шиг мэс засал хийх сегментийг 2D болон 3D хэлбэрээр дүрслэн харуулдаг тул мэс заслын явцад процессыг шууд шалгах боломж олгон, дахин мэс засал хийх эрсдлээс урьдчилан сэргийлж, мэс заслыг төлөвлөсөн үр дүнд хүргэх давуу талтай.

  • Экзоскелет робот аппарат

    Төв мэдрэлийн тогтолцоо, яс, булчингийн гэмтлээс үүдэлтэй доод мөчний саажилт, тархины хагас цус харвалттай болон хөдөлгөөний бэрхшээлтэй өвчтөнд зориулсан робот төхөөрөмж. Үүнийг ашиглан дасгал хөдөлгөөн хийж, мэдрэл(Neuroplasticity)-н тогтолцооны үйл ажиллагааг дэмжих замаар тархины мэдрэл, мэдрэлийн систем, булчингийн үйл ажиллагаа болон организм(Reorganization)-ийг нөхөн сэргээх замаар хөдөлгөөнийг нөхөн сэргээх эмчилгээ.

  • Инжения Элишён
    3.0T MRI(Ingenia Elition 3.0T)

    MR нь маш өндөр нарийвчлалтай оношилгооны мэдээллээр хангадаг дүрс оношилгооны үндсэн арга. Ingenia Elision 3.0T MRI аппарат нь MRI оношилгоонд зарцуулагдах хугацааг богиносгосон ‘Compressed SENSE’ технологид суурилдаг. Ingenia Elition нь хамгийн орчин үеийн технологи болох Vega HP gradients-р тоноглогдсон оношилгооны флатформыг ашиглан тархи судасны эмгэгийг оношилоход чухал үүрэг гүйцэтгэдэг тодосгогчтой дүрс оношилгооны сканерын хурд 30 хувиар нэмэгдэж, дүрс харьцуулах хүчин чадал нь 70 хувиар нэмэгдсэн.

  • SPECT-CT

    SEPCT гамма камерыг CT сканнертай нэгтгэсний улмаас нэг байрлалаас SPECT, CT зургийг дараалан авч нэгтгэх замаар анатомийн болон эрхтэн системийн үйл ажиллагааны мэдээллийг нэг дор авах боломжтой GE HEALTHCARE사의 첨단 NM CT 870 DR төхөөрөмж юм.

  • Бөөр, шээсний замын чулууг биеийн гаднаас буталж гадагшуулах долгионы аппарат
    (ESWL Piezolith 3000Plus)

    Бөөр, шээсний замын чулууг буталж гадагшуулах цорын ганц аргад тооцогддог Piezo технологи нь хамгийн найдвартай, шилдэг арга юм. Маш богино хугацаа(20-30 минут)-нд ямар ч зовиургүйгээр бөөр, шээсний замын чулуунаас ангижрах боломжтой. 165 мм-н давтамжтэй радио долгионыг ашигладаг тул хэт таргалалттай өвчтний эмчилгээнд илүү үр дүнтэй байдаг.

  • Fotona_QX_лазер

    Пигмент эмчилгээний өндөр үр дүнтэй, аюулгүй энэххүү лазерын туяаны аппаратын Q-swtiched Nd:YAG LASER нь хар өнгөтэй бэхийг, Frequency-Doubled KTP Nd:YAGEr:Yag(2940nm) нь цайвар өнгөтэй бэх болон судас, пигментэд гарсан эмгэг өөрчлөлтийг эмчилдэг.

  • Сорви эмчилгээний Joule_лазер туяаны аппарат

    Er:Yag(2940nm) ашиглан сорвийг ямар ч аюулгүй, найдвартай арилгах өндөр хүчин чадалтай лазерийн туяаны аппаратын хувьд өндөр давтамжтай цацраг ашиглахаас гадна эмчилгээний явцыг маш өндөр нарийвчлалтайгаар удирдах боломжтой, нарийн тохиргоотой сканераар тоноглогдсон, бичил эмчилгээ хийх боломжтой асар өндөр хүчин чадалтай төхөөрөмж.

  • SOMATOM Force

    SOMATOM Force нь одоо ашиглагдаж байгаа MDCT төхөөрөмжийн техникийн болон клиникийн орчинд үүсдэг асуудлын шийдлийг тусгасан хос рентген туяа, хэмжилтийн төхөөрөмжийг нэгэн зэрэг ашигладаг Dual Source аргад суурилсан германы Siemens компанийн хамгийн сүүлийн үеийн загвар бүхий
    аппарат юм. Энэ нь дан рентген, хэмжих төхөөрөмжтэй одоо ашиглагдаж байгаа СТ аппаратны скайнер, цацрагийн өргөн хоёр дахин их тул илүү тод зураг авах боломжтой.

  • Зүрх, уушигны нөхөн сэргээх эмчилгээ

    Зүрхний нөхөн сэргээх эмчилгээ(Cardiac Rehabilitation) нь зүрх судасны эмгэгт нөлөөлөх хүчин зүйлсийг засч, дасгал хөдөлгөөн хийх чадварыг зөв тодорхойлох аргыг ашиглан зүрх уушигны дасгал хөдөлгөөн хийх чадварыг дээшлүүлэх зорилго бүхий нөхөн сэргээх эмчилгээний нэгдсэн хөтөлбөр юм.

  • оронзон долгионы эмчилгээ

    Цахилгаан аппарат ашиглан үүсгэсэн соронзон орны энергийг ашиглан тархины бор гадаргад цочрол өгч мэдрэлийн тогтолцооны тэнцвэргүй байдал, тархины үйл ажиллагааг сайжруулдаг эмчилгээний арга.

    • Мэс засал, наркозгүйгээр тархины мэдрэлийн эсэд цочрол өгдөг эмчилгээний арга бөгөөд эмийн болон сэтгэлзүйн эмчилгээ нь амжилтгүй болсон өвчтөнд хийхэд тохиромжтой.
  • Дэвшилтэт технологи бүхий Да Винчи Xi робот мэс заслын аппарат

    Мэс заслын Да Винчи аппаратын тусламжтайгаар маш бага зүсэлттэй мэс засал хийх боломжтой. Да Винчи аппарат нь мэс засал хийж байгаа эмч нарын ур чадварыг дээшлүүлж, хамгийн бага зүсэлттэй мэс засал хийх боломж олгодог робот флатформ юм.

    • Онцлог

      Да Винчи мэс заслын аппарат нь мэс заслын эмчид хэвлийд ердөө 1-2 сантиметрийн хэмжээтэй зүсэлт хийгээд ердийн нээлттэй мэс заслын нэгэн адил маш нарийн ур чадвар шаардсан мэс заслыг хийх боломж болгодог технологи юм.

    • Аюулгүй байдал

      Да Винчи систем нь АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), Европын Холбооны CE (EU-CE), Солонгосын Хүнс, Эмийн Захиргаа, Японы Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг (PMDA) зэрэг байгууллагаас баталсан роботын тусламжтайгаар мэс заслын систем юм.

  • Хамгийн дээд зэргийн дэвшилтэт технологи бүхий
    3T MRI(Siemens MAGNETOM Skyra)

    Шинээр нэвтрүүлсэн Германы Siemens компанийн 3.0 Tesla MAGNETOM Skyra MRI аппаратаар маш богино хугацаанд оношилгоо хийх боломжтой. Маш өндөр нарийвлалтай дүрс оношилгооны технологийг ашигласан тул оношилгооны хариуг зөв тайлж унших боломжтой.

    • Шуурхай, зөв оношилгоо, 3Т MRI
    • Бүтүү орчинд орохоос айдаг хүнд айдас төрүүлэхээргүй том хэмжээтэй аппарат тул сэтгэлл тайван ошошилгоо хийлгэх болмжтой.
  • Элэгний хатуурлын сканерийн оношилгоо

    Тухайн агшинд элэгний уян хатан чанарыг хэмжиж элэгний хатуурал, өөхжсөн эсэх, өвчлөлийн явцыг тодорхойлдог скайнер оношилгоо. Элэг, хавирганы хооронд аппаратаар чичиргээ, хэт авианы долгионыг дамжуулан хэмжилт хийдэг. Элэгний долгионы хурдыг хэмжин элэгний хатуурал, өөхжилтийг харуулсан үзүүлэлтийг харгалзан оношилгооны хариуг гаргадаг.

  • Rapid Arc

    Хамгийн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан цацраг туяа эмчилгээний аппарат. 360 градусын өнцгөөр эргэж байгаа аппаратны эргэлтийн хурд, туяаны хэлбэр, хэмжээг өвчтний хувийн онцлогийг харгалзан тохируулах боломжтой тул хамгийн дээд зэргийн үр дүнтэй эмчилгээ хийх боломжтой. Эрүүл эдийг хамгаалсан, аюулгүй орчинд, асар богино хугацаанд хорт хавдрын сегментэд хамгийн оновчтой, эрчимт эмчилгээ хийдэг.

  • SOMATOM DEFINTION FLASH CT

    2010 оны 12 сард нэвтрүүлэн 1 сарын 12-ноос ажилуулж эхлэхээр төлөвлөөд байгаа SOMATOM DEFINITION FLASH CT аппаратанд 128 сонголт бүхий хоёр мэдрэгч, рентген туяаны хос хоолой ашигладаг тул ердийн СТ аппаратнаас харьцангуй богино хугацаанд оношилоод зогсохгүй маш бага туяа ялгаруулдаг онцлогтой.

  • Achieva 3.0T TX

    Philips-ийн хамгийн орчин үеийн соронзон долгионы "Achieva 3.0T TX” аппаратанд MultiTransmit RF-г ашигласан тул одоо өргөнөөр ашиглаж байгаа 3.0TMRI аппаратнаас харьцангуй өндөр хүчин чадалтай тул оношилгооны үр дүнг маш их өсгөсөн.

    • Дэлхийн анхны бөгөөд цорын ганц patient-adaptive 3.0T MRI систем
    • MultiTransmit технологид суурилсан оношилгооны оновчтой мэдээллээр хангана
    • Оношилгоонд зарцуулагдах цагийг богиносгож, Ambient Ring-г ашигласнаар тухтай үйлчлүүлэх орчныг бүрдүүлсэн.
  • PET-CT Positron Emission Tomography-CT
    2007.10.10-нд ашиглалтанд оруулсан)

    Бодисын солилцооны үйл ажиллагаа, биеийн бүтцэд гарсан эмгэг өөрчлөлтийг оношилдог PET болон CT аппаратын давуу талуудыг нэгтгэсэн хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон төхөөрөмж. Ердийн PET аппаратнаас маш олон давуу талтай.
    Оношилгоонд зарцуулагдах цагийг богиносгож, PET онишилгооны явцад илэрсэн эмгэг өөрчлөлтийн байрлалыг оновчтой зөв тодорхойлоод зогсохгүй маш өндөр нарийвлалтай СТ шинжилгээний хариуг тайлж уншихад PET аппаратыг ашиглан хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой. Сүүлийн үед хорт хавдрыг эрт илрүүлэхийн тулд эрүүл мэндийн ерөнхий шинжилгээнд ч бүтэн биеийн PET/CT шинжилгээг оруулах хандлагатай болоод байна.

  • Artis Zee Ceiling-Mounted Angiography System

    Artis Zee-г судасны болон бүтэн биеийн эмгэг өөрчлөлтийг эмчлэхэд ашигладаг судасны тодосгогчтой дүрс оношилгооны аппарат, зүрх судасны өвчний оношилгоо, гүрээний артер, захын судасны оношилгоо, эмчилгээнд ашигладаг. Мөн хамгийн орчин үеийн судасны эмгэг өөрчлөлтийг засах тодосгогч бодистой джитал аппаратны эмчилгээний явцад эмчилгээний явцыг ажиглаж, хяналт тавихад ашигладаг. Солонгост анх удаа нэвтрүүлсэн хамгийн орчин үеийн джитал төхөөрөмж болох Artis Zee аппарат нь судасны эмгэг өөрчлөлтийг оношилоход зарцуулагдах цаг, тодосгогч бодисын хэмжээг бууруулснаар CATHETER эмчилгээний явцад үүсдэг хүндрэлийг бууруулаад зогсохгүй маш өндөр нарийвчлалтай 3D зургаар өвчнийг илүү нарийн, зөв оношилох боломжтой.
    Мөн зүрх судасны гэмтлээс гадна дээд, доод мөчний судасны бүхий л өвчний эмчилгээ болон автоматаар мөргөхөөс хамгаалах төхөөрөмж суулгах, дүрс оношилгооны зургийг джиитал хэлбэрт шилжүүлэх боломжтой.
    Харин цацраг туяа бага ялгаруулдаг тул дүрс оношилгооны тасгийн ажилтан болон өвчтөнд аюулгүй орчныг бүрдүүлдэг.

  • Дүрс оношилгооны 3D ангиографийн аппарат
    (ALLURA XPER FD 20/20)

    Дүрс оношилгооны 3D ангиограф аппарат нь Philips компанийн нэвтрүүлсэн хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий төхөөрөмж бөгөөд 240 градусаар эргэх явцад авсан дүрс зургийг джитал дэлгэцэнд шууд харуулдаг.
    Ямар ч нэмэлт тохиргоо шаардахгүйгээр дүрс зургийг дэлгэцэнд автоматаар харуулна. Тодосгогч бодисны нэг удаагийн тарилгаар биеийн урд, хажуу талаас зураг аваад зогсохгүй тархи, хэвлийн болон хялгасан судасны эмгэг өөрчлөлтийг оновчтой оношилж, эмчилдэг.
    Түргэн тусламжийн төвөөр үйлчлүүлж байгаа өвчтнийг шилжүүлэхгүйгээр дүрс оношилгооны 3D ангиограф аппаратыг ашиглан зураг авах боломжтой бөгөөд СТ аппараттай дүйцсэн зураг авах хүчин чадалтай.
    Тодосгогч бодисын хэмжээг багасгаад зогсохгүй маш богино хугацаанд судасны эмгэг өөрчлөлтийг зөв оношилох боломжтой.
    Тодосгогч бодисыг судсанд оновтой тариад зогсохгүй, эмчилгээ хийх боломжтой.

  • Photona Laser(Шүд)

    FDA-н зөвшөөрөлтэй Photona Laser-ыг шүдний бүх эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг лазер туяаны эмчилгээ.

    Фотона лазер туяа шүдний эдийн чийгтэй урвалд орж бичил тэсрэлт үүсгэн шүдний эдийг эмчилдэг. Шүдний эргэн тойрны эдэд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр эмчилгээ хийх боломжтой. Долгионы урт нь шүдний хатуу эдийг эмчлэхэд хамгийн тохиромжтой байдаг. Гемоглобин, меланиныг шингээх чадвар сайтай тул шүдний зөөлөн эдийн эмчилгээнд тохиромжтой. Цус тогтоогч, ариутгах маш өндөр үйлчилгээтэй.

  • Урологийн тасаг HPS

    HPS-н өндөр хүчин чадалтай лазер туяаны аппарат нь АНУ-н Mayo Clinic гэдэг эрдэмтний удаан хүгацааны клиник судалгааны үр дүнд нээсэн аппарат юм.

    7 мм-н диаметртэй нарийн дуранг шээсний сүв рүү оруулсан 120W-н гэрэл тусгаж, маш богино хугацаанд хүчтэй лазер туяагаар шарж өвдөлтийг бууруулдаг.

    HPS лазер туяаны аппарат нь эмчилгээний явцад цус бага алддаг, маш хурдан эдгээдэг тул эмчилгээ хийлгэсэн эсвэл дараагийн өдөр эмнэлгээс гардаг давуу талтай. (Уламжлалт аргаар хийгддэг дурангийн мэс заслын дараа эмнэлэгт ойролцоогоор 7 хоног хэвтдэг) тул өндөр настан, сул биетэй, даралт ихтэй хүмүүст аюулгүй эмчилгээ хийлгэх боломж олгодог.