본문으로 가기 주메뉴로 가기 카피라이트로 가기

Түргэн тусламжийн төв

Түргэн тусламжийн төв

Шуурхай оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтөнд ерөнхий, нарийн мэргэжлийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг. Манай эмнэлгийн түргэн тусламжийн тасаг 365 хоногт 24 цагаар ажилладаг бөгөөд бүх төрлийн яаралтай тусламжийн анхан шатны оношилгоо, эмчилгээг найдвартай хийж байна.
Бид шаардлагатай үед нарийн мэргэжлийн тасагтай хамтран ажиллаж, мэргэжлийн эмчийн үзлэг, эмчилгээнд хамруулан өвчтнийг эдгээхийн төлөө хамаг хүчээ дайчлан ажиллаж байна.

Мөн төрөл бүрийн сургалт, судалгаанд тулгуурлан түргэн тусламжийн нарийн мэргэшсэн эмч нарыг бэлтгэн гаргадаг сургалтын төвийн үүрэг гүйцэтгэдэг. Сэхээн амьдруулах зүрхний иллэг(CPR), шоконд орсон өвчтөнд үзүүлэх яаралтай тусламж, гэмтлийн зэргийг тогтоож анхан шатны тусламж үзүүлэх, хордлого тайлах зэрэг нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байна.

Илсан эмнэлгийн түргэн тусламжийн төвийн үйлчилгээ

1577-0013

※ 24 цагаар ажиллана.

Эмнэлгийн түргэн тусламж авах

  • 01. Анкет бөглөнө

    Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдлийн анкетийг бөглөөд хүлээн авах тасгийн ажилтанд өгнө.

  • 02. Эмнэлгээс гарах/эмнэлэгт хэвтэх

    Түргэн тусламжийн төвийн ажилтанд өгсөн өвчтний картыг эмч шалгаж үзээд, өвчний хүнд хөнгөн байдлыг харгалзан хийсэн яаралтай эмчилгээ, шинжилгээний хариу харгалзан эмнэлгээс гаргах, эмнэлэгт хэвтүүлэх эсэхийг шийднэ.

  • 03. Эмчилгээний төлбөр

    Эмнэлгээс гарч байгаа өвчтөн сувилагчийн зааврын дагуу түргэн тусламжийн тасгийн бүртгэлийн хэсэгт эмчилгээнийхээ төлбөрийг төлж барагдуулна. Подвалын 1 давхрын эмнэлгийн эмийн сангаас эмнэлгээс бичиж өгсөн эмээ аваад гарна.

  • 04. Эмнэлэгт хэвтэх

    Эмнэлэгт хэвтэх шийдвэр гарсан үйлчлүүлэгч эмчийн өгсөн эмнэлэгт хэвтэх хуудсыг эмнэлэгт хэвтэх тасгийн бүртгэлийн цонх(Шөнө: Яаралтай тусламжийн төвийн бүртгэлийн цонх)-нд тушаагаад, бүртгэлийн ажилтны өгсөн зааврын дагуу хэвтрийн тасаг руу явна.