본문으로 가기 주메뉴로 가기 카피라이트로 가기

Гадаад иргэдэд зориулсан үйлчилгээ

Гадаад иргэдэд зориулсан үйлчилгээ

  • Эмнэлэг дээр өөрийн биеэр ирж цаг авах

    Бүртгэлийн хэсэг(9-р цонх)-т эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх(оршин суугчийн үнэмлэх)-нийхээ аль нэгийг үзүүлэн үзлэгийн цаг авна.
    Жич, эмнэлэгт өвчтөн шилжүүлэх хуудастай үйлчлүүлэгчид 1 давхрын эмнэлгийн хамтын ажиллагааны төвд хандана уу.

  • Утсаар цаг авах
    1577 - 0013

    ※ Утсаар цаг авах : Даваа~Баасан 08:30~17:30 / Бямба 08:30~12:30

  • Интернэтээр цаг авах

    Илсан эмнэлэг нь үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдлыг хангах үүднээс цахим хуудсаар дамжуулан эмч болон үзүүлэх цагаа сонгон захиалга өгч/цуцлах боломж бүхий үйлчилгээ үзүүлж байна. Интернэтээр үзлэгийн цаг авах захиалгыг тасаг, эмч, өвчний нэрээр авч болно. Шүдний тасгийн үзлэг нь нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авсны дараа эмчилгээ хийгдэх тул интернэтээр үзлэгийн цаг авах боломжгүй.

    ※ Анхны үзлэгийн цаг авахын тулд эхлээд утсаар зөвлөгөө авсны дараа өөрийн биеэр эмнэлэгт хандана.

    1577-0013, 031-900-0620~1

Үзлэгийн цаг захиалах цагийн хуваарь

Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хүсэлт гаргах

Даваа~Баасан: 09:30~ 16:30, Бямба: 09:30~12:00

Машин зогсоол

Подвалын автомашины зогсоолоор үйлчлүүлнэ.
Яаралтай үед түргэн тусламжийн төвийн урд талын зогсоолоор үйлчлүүлж болно. Автомашины зогсоол төлбөртэй.

Эмчилгээний төлбөр төлөх:

Бэлэн мөнгө болон картаар хийнэ. Гадаад улсын эрүүл мэндийн даатгалтай бол даатгалын мөнгө нэхэмжлэхэд шаардлагатай баримт, эмчийн бичиг гаргуулах боломжтой.

Холбоо барих

Утас:031-900-6965, И-мэйл:leejs@nhimc.or.kr, Орос:ilsan88@nhimc.or.kr