본문으로 가기 주메뉴로 가기 카피라이트로 가기

Танилцуулга

Илсан эмнэлэг нь Үндэсний эрүүл мэндийн даатгалын газрын харъяа цорын ганц эмнэлэг бөгөөд

иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн даатгалын газрын харъяа хамгийн дээд зэргийн чанартай, үлгэр жишээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үзүүлэх зорилгоор 2000 оны 3 сарын 3-нд 5 давхар подвалтай, 13 давхар байранд 725 ортойгоор байгуулагдсан.

Function as a model health insurance hospital Hospital in the center of public health care

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ
МЭНДИЙГ ДЭМЖИЖ,
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН
ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХЭД
ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ

Даатгалын газрын
эмнэлгийн
үүрэг гүйцэтгэнэ.
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Хэвтрийн тасгийн стандарт үйлчилгээний загварыг санал болгох
  • Нотлох баримтад тулгуурласан бодлогод дэмжлэг үзүүлэх
Төрийн бодлогыг
тусгасан
төсөл хэрэгжүүлэх
  • Төрийн бодлогыг тусгасан туршилтын төсөл хэрэгжүүлэх
  • Нийгмийн эрүүл мэндийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Тусгай үзлэг эмчилгээ, нийтийн эрх ашгийг хангасан хэвтрийн тасаг ажиллуулах
Нийгмийн өмнө
хүлээх үүрэг
хариуцлагыг чангатгана.
  • Эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх
  • Аюулгүй байдлын хяналтын системийг бэхжүүлэх

Байгуулагдсан үндэслэл

21 зуунд эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт болон хүн амын хөгшрөлт өсч, өвчний бүтцэд өөрчлөлт орсны улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэ хэлбэр, эмнэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах эрэлт хэрэгцээ үүсээд байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн үйл ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх, төрийн даатгалын байгууллагын харъяа эмнэлэг байгуулах хэрэгцээ шаардлагын дагуу эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээ хамгийн их дутагдалтай бүс болох Кёнбүг мужид эмнэлгийн чанартай үйлчилгээг хүргэх зорилгоор 2000 оны 3 сарын 3-нд Кёнги аймгийн Гуян хотод 5 давхар подвалтай, 13 давхар байранд 745 ортой эмнэлэг байгуулсан.

Үйл ажиллагааны онцлог

Эмнэлгийн барилга байгууламж, бараа материал, оношилгоо шинжилгээ, эмийн сангийн үйл ажиллагаанд цахим системийг нэвтрүүлснээр мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоонд орж, үйлчлүүлэгчдийн хүлээх цагийг багасгаж, тухтай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.

    • Ажиллах хүч, техник технологи нийлүүлэх тухай хамтын ажиллагааны хүрээнд Ёнсэй их сургуулийн нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нар тогтмол ажилладаг.
    • Дөрвөн хүний ортой хэвтрийн өрөөг солонгост анх стандартжуулж, гэртээ байгаа юм шиг тав тухтай орчныг бүрдүүлж, өвчтний сэтгэл зүйн тогтвортой байдлыг ханган эмчилгээний үр дүнг нэмэгдүүлсэн
    • Талийгаачтай салах ёс гүйцэтгэх газрыг шууд удирдан зохион байгуулан ашгийн бус буяны байгууллагын үйлчилгээ үзүүлснээр улсын эмнэлгийн нэр хүндийг нэмэгдүүлсэн
    • Үйлчлүүлэгчдэд тухтай үйлчлүүлэх нөхцлийг хангасан хүчин чадалтай авто зогсоол(1354 машин)
    • Хажуу талын цэцэрлэгт хүрээлэнд салхилах зам гарган цэвэрхэн таатай орчин бүрдүүлсэн.
    • Нар сайн тусдаг, агааржуулалт сайтай хамгийн орчин үеийн загвараар хийгдсэн эмнэлгийн байр(хашаа, атриум)
    • Даатгалын газрын шууд удирдлаган дор үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн хувьд хамгийн боломжийн үнэтэй үйлчилгээг найрсаг орчинд хүргэж байна.