본문으로 가기 주메뉴로 가기 카피라이트로 가기

Олон улсын эрүүл мэндийн төв(INHC)

Манай олон улсын эрүүл мэндийн төв 2012 онд байгуулагдсанаасаа хойш ихэвчлэн англи, орос, монгол иргэдэд үйлчилж ирсэн бөгөөд англи, орос, монгол хэлтэй зөвлөх ажилтнууд байнга орчуулга хийж өгдөг.

Гадаад өвчтөн солонгост ирээд сэтгэл зовох зүйлгүй эмчилгээ хийлгээд буцтал шаардлагатай бүхий л үйлчилгээг үзүүлж байна. Мэргэжлийн эрчимт эмчилгээний One-Stop системд тулгуурлан өвчтнийг эмчилгээний дараахь хяналтанд оруулан бүрэн эдгэртэл хамаг хүчээ дайчлан ажиллаж байна.
Мөн үйлчлүүлэгчийг онгоцны буудлаас тосох, үдэж гаргах, байрны захиалга өгөх, аялалын цогц үйлчилгээ үзүүлж байна.
Мөн гадаад орны эмч, мэргэжилтнүүдийг эмнэлгийн туршлага судлах хөтөлбөрийг жил тутамд зохион байгуулдаг бөгөөд 2015 оноос хойш эдийн засгийн хүндрэлийн улмаас эмчилгээ хийлгэх боломжгүй гадаад өвчтнүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тогтмол үзүүлж байна.

Үзүүлэх үйлчилгээ

  • 01 Зөвлөгөө авах, үзлэгийн цаг захиалах
  • 02 Үзлэгийн цаг авсан захиалгын хуудас, урилга гаргаж өгөх
  • 03 Хилээр ороход үзүүлэх дэмжлэг
  • 04 Виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөх
  • 05 Гадаад хэлний орчуулгын үйлчилгээ
  • 06 Гадаад үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн үзлэгийн тусгай хөтөлбөр
  • 07 Гадаад үйлчлүүлэгчдийн оношилгоо, эмчилгээний Fast Track System

    ※ Шуурхай, өндөр чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Ажлын цаг

Даваа~Баасан : 08:30~17:30
Утас Факс И-мэйл
031-900-6965, 6968 031-900-6967 leejs@nhimc.or.kr(англи), ilsan88@nhimc.or.kr(орос)