본문으로 가기 주메뉴로 가기 카피라이트로 가기

NHIMC(Үндэсний Эрүүл мэндийн даатгалын газрын харъяа Илсан эмнэлэг)-н танилцуулга

Газар зүйн байрлалын давуу тал

БНСУ-ын төв буюу хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар гэгддэг Гуян хотод байрладаг бөгөөд Инчонь олон улсын нисэх буудал(40 минут явна), Гуанхаумүнь, Иньса-дун, Мён-дун, Сөүл хотын Хундэ гудамжинд ойрхон байрладаг.

Эмнэлэгт хил залган байрладаг KINTEX, нууртай цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад олон улсын арга хэмжээнүүд зохион байгуулагддаг.
Солонгосын соёлын голомт болсон тус хотод солонгосын үндэсний нэвтрүүлгийн компанийг төлөөлөл болсон Эм Би Си, Эс Би Эс(MBC, SBS) телевиз болон асар том үйлчилгээний төвүүд байрладаг. Соёл урлагийн мека төв болох Heyri Art Village, Пажу номын хотхонтой мөр зэрэгцэн оршдог. Үндэсний эрүүл мэндийн даатгалын газрын харъяа Ильсан эмнэлгийн байрладаг Гуян хотод орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаад зогсохгүй төрөл бүрийн соёлтой танилцаж, аялах боломжтой. Нийтийн тээврийн хэрэгслийг ашиглан Гуанхуамүнь, Жунну, Мёндун, Хундэгийн соёлын гудамжинд нэг цагийн дотор хүрэн төрөл бүрийн соёлтой танилцах боломжтой.

Гуян хотын аялал жуулчлалын газрууд

Илсан хотын нууртай цэцэрлэгт хүрээлэн, KINTEX, лафеста, Эм Би Си(MBC) дрим центр, Эс Би Эс(SBS) телевиз, Heyri Art Village, Пажу номын хотхон, Пажу-Шинэ дэлхий үйлчилгээний төв

Гуян хоттой мөр зэрэгцэн оршдог Сөүл хотын алдартай аялал жуулчлалын газрууд

Гуанхуамүнь(Догсү ордон, Кёнбүг ордон, Сөүл талбай), Хундэгийн Мёндун соёлын гудамж(Мёндун католик сүм, Намсань уул, migliore), Иньса-дун

Эмч, эмнэлгийн байгууламж, тоног төхөөрөмж

Мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нар хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжид тулгуурласан хамгийн дээд зэргийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

ндэсний эрүүл мэндийн даатгалын газрын харъяа Илсан эмнэлгийн хамт олон үйлчлүүлэгчдийнхээ итгэл найдварыг хүлээсэн үйлчилгээ хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж ирсэн. Дэлхийн хэмжээний анхны улсын даатгалын газрын харъяа эмнэлэг бөгөөд хамгийн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан өвчтөн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гадаад, дотоодын иргэдэд үзүүлж байна.

Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ

Мэргэжлийн арвин туршлагатай, дэлхийн хамгийн шилдэг эмч нар өвчний хувийн онцлогт тохирсон дэвшилтэт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд Ёнсэй их сургуулийн харъяа Сэвэранс эмнэлэгтэй ахан дүүсийн харилцааны хүрээнд эмнэлгийн боловсон хүчин солилцооны хөтөлбөр зохион байгуулаад зогсохгүй сургалт судалгааны ажил дээр хамтран ажиллаж хамгийн дээд зэргийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Бид гэртээ байгаа юм шиг найрсаг орчинд эмчилгээ хийж байна.

Тав тухтай, тохилог орчин

Гал тогооны хэрэгсэл, шүршүүртэй 1 хүний цэвэрхэн, тухтай хэвтрийн өрөө. Нар маш сайн тусдаг атриум, нөхөн сэргээх эмчилгээний төвийн голд байрладаг гурвалжин танхимд төрөл бүрийн урлагийн бүтээл дэлгэж тавьсан нь өвчтний сэтгэлийг сэргээж, хурдан эдгэж гарахад хувь нэмэр оруулдаг.

Гадаад оронд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх сайн дурын ажил

Эрүүл мэндийн даатгалын газрын харъяа Илсан эмнэлэг нь солонгост ажилладаг гадаад иргэдэд байнга төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Солонгост сайн дурын ажил зохион байгуулаад зогсохгүй байгалийн гамшигт нэрвэгсдэд туслах төрөл бүрийн хөтөлбөрийн хүрээг тэлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Гадаад өвчтөнд хяналт тавих систем

Эрүүл мэндийн даатгалын газрын харъяа Илсан эмнэлгээс үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь ямар ч хил хязгаар тавигддаггүй. Гадаад үйлчлүүлэгчдэд орчуулгын үйлчилгээ үзүүлээд зогсохгүй Олон улсын эмчилгээний төвөөрөө дамжуулан өвчтний сэтгэлд хүрсэн шуурхай, оновчтой оношилгоо, эмчилгээ хийж байна.