본문으로 가기 주메뉴로 가기 카피라이트로 가기

Эмнэлгийн даргын мэндчилгээ

Greeting from the President of the hospital

Илсан эмнэлгийн цахим хуудсанд тавтай морилно уу. ШААРДЛАГАТАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨНДӨР ЧАНАРТАЙ ХҮРГЭДЭГ ИРГЭДИЙНХЭЭ ИТГЭЛ НАЙДВАРЫГ ХҮЛЭЭСЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГАЗРЫН ХАРЪЯА ЖИШИГ ЭМНЭЛЭГ

「Эрүүл мэндийн даатгалын газрын жишиг эмнэлэг」, 「Улсын эрүүл мэндийн төв эмнэлэг」 болох зорилгоор 2000 онд байгуулагдсан үндэсний эрүүл мэндийн даатгалын газрын харъяа Илсан эмнэлэг нь үйлчлүүлэгчдийхээ итгэл найдварыг хүлээсэн улсын эрүүл мэндийн салбарт шинэ өөрчлөлтүүдийг нэвтрүүлэх зорилгоор төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн.

Илсан эмнэлэг байгуулагдсанаасаа хойш эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх таагүй, хүнд орчинд ч хамгийн дээд зэргийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн төлөө тасралтгүй судалгаа хийгээд зогсохгүй эмчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ирсэн. Үүний үр дүнд жилд 1,2 сая гаруй хүн үйлчлүүлдэг солонгосын улсын эмнэлэг болон өргөжсөн.
Солонгосын үндэсний даатгалын газрын шууд удирдлаган дор үйл ажиллагаа явуулдаг цорын ганц эмнэлгийн хувьд эрүүл мэндийн даатгалын тэтгэмжийн стандартад нийцсэн эмчилгээний зардлын хэмжээг тооцоолон гаргаж, мэдээллээр хангаад зогсохгүй төрийн бодлогын дагуу хэрэгжиж байгаа төрөл бүрийн төсөл хөтөлбөрийг идэвхитэй хэрэгжүүлэн эмчилгээний зардлыг бууруулж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулахад тэргүүлэн ажиллаж байна.

Бид эмнэлгийнхээ энэхүү давуу байдлыг улам хөхүүлэн дэмжиж, эмнэлгийн тусгай үйлчилгээ, клиник судалгааны ажилд суурилсан хамгийн дээд зэргийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлээд зогсохгүй эрүүл мэндийн даатгалын тогтолцооны бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа клиник судалгааны ажлын хэрэгжилтийг улам бэхжүүлэх, жишиг төслийн хүрээг тэлэх зэрэг төсөл хөтөлбөрөөрөө дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг түүчээлж байна.

Ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг хариуцлага хүлээн ажиллаж байгаагийн хувьд та бүхний итгэл найдварыг хүлээсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө манай эмнэлгийн хамт олон хичээнгүйлэн ажиллаж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

김성우

President & CEO
National Health Insurance Ilsan Hospital
KIM,SEONGWOO